БГД-ийн 12-р хороо, 6-р бичил хорооллын 19-р байрны оршин суугчдаас коронавируст “Ковид-19” халдвар илэрсэн. Иймд Баянгол дүүргийн явуулын баг тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууслаа. Дээрх байруудын гадна, дотно орчинд зориулалтын ариутгалын бодис ашиглаж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа тул бид эргэн мэдээллэх болно.