Газар хөдлөлтийн голомт Хөвсгөл аймгийн Ханх суманд газарт хагарал үүссэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт аймгийн төв Мөрөнд ч нэлээд хүчтэй мэдэгдсэн байна.
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд энэ сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон билээ. Энэ газар хөдлөлт ОХУ-ын газар нутагт хүчтэй мэдрэгдсэн юм.