Их Британийн хатан хаан II Элизавета, түүний нөхөр Эдинбургийн гүн Филипп нар Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн тухай Букингемийн ордон мэдээлэв. Вакциныг Виндзорын шилтгээнд хааны гэр бүлийн хувийн эмч хийжээ. Их Британид вакцинжуулалтынын аян 12 дугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газар амьдардаг хүмүүс болон 80-аас дээш насныхныг хамруулж байгаа. Энэ утгаараа 94 настай хатан хаан, 99 настай гүн вакциныг хийлгэжээ. Чухам ямар вакцин хийлгэснийг дурдаагүй байна. Их Британид хоёр вакцин ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд нэг нь Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран гарсан авсан вакцин, нөгөө нь Оксфордын их сургууль, Их Британи, Шведийн “AstraZeneca” компаниудын гарган авсан вакцин юм. Одоогоор тус улсад вакцины эхний тунг 1.5 сая орчим хүнд хийгээд байгаа аж.