Ажлын үнэмлэхгүй бол QR кодын зөвшөөрлийг нь хураана
Хатуу хөл хорионы өдрүүдэд ажиллах зайлшгүй шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагынханд зам хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрлийг нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгож буй. Гэвч хязгаарлалтад орсон хувь иргэд QR кодоор хөдөлгөөн оролцож буй зөрчил хэд хэд илэрчээ. Тиймээс нийслэлийн Онцгой комиссоос замын цагдаа, эргүүлүүдэд ажлын үнэмлэх, QR кодыг шалгаж, зөрчилтэй бол хураах чиглэл өгсөн байна. Тодорхой хэлбэл, QR кодтой замын хөдөлгөөнд оролцсон ч ажлын үнэмлэхгүй бол шууд хураах, улмаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгах аж.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар:
Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
Банкны үйл ажиллагаа
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
Оршуулгын үйл ажиллагаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.