Ерөнхий сайд Монгол улсын 3,3 сая иргэний амжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг болгож БҮХ СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭЖ төр хариуцах шийдвэр гаргалаа.
Энэ сарын 01-ээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг тэглэв. ҮҮНД:
- Айл өрх бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
- Айл өрх бүрийн дулааны төлбөр – 0 төг
- Айл өрх бүрийн усны мөнгө – 0 төгрөг
- Айл өрх бүрийн хогны мөнгө 0 төгрөг
- ААН-ын цахилгааны төлбөр – 0
- ААН-ын дулааны төлбөр - 0 төгрөг
- ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
- ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
- ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.
- Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа.
- /Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/