Энэ сарын 14-нөөс Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр,"Арванхоёрдугаар сарын 14-нөөс 52 төрлийн 21,000 орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна. Арванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Мөн арванхоёрдугаар сарын 14-нөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүрээр худалдаалах эрх нээгдэж байна
Мөн үйл ажиллагааг нь түр хугацаанд хязгаарласан буюу нээгдэхгүй 18 газрыг танилцуулсан юм. Үүнд,
- Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад төрлийн барааны худалдаа, бүх төрлийн хувцас, цахилгаан барааны худалдаа
- Олон нийтийг хамарсан хурал, цуглаан, жагсаал, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, хүлээн авалт
- Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрийн сургалт /танхимын сургалтыг хориглож байгаа/
- Бүх төрлийн баар, диско, караоке, биллиард, пааб
- Өргөтгөсөн, үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газрууд
- Спортын арга хэмжээнүүд, цанын бааз, фитнес, бүжиг, иогийн клубууд
- Саун, бассейн
- Шашин, гандан, сүм хийдийн үйл ажиллагаа
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
- Үсчин
- Гоо сайхан
- Бариа засал, массаж, алжаал тайлах төвүүд
- Амралт жуулчны бааз
- Зочид буудал
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг