Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгав. Ингэхдээ дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал,
- Эрчим хүч хангах
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа
- Газрын тосны үйл ажиллагаа
- Хот суурин, ариутгал
- Эрүүл мэндийн байгууллага
- Банк, санхүү
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
- Улсын онц чухал объект
- Малын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт
- Гоо сайхны үйлдвэрлэл
- Арьс, шир боловсруулах үйлдвэрлэл
- Хэвлэх, сав, баглаа боодлын үйлдвэрлэл
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
- Бараа материалын цахим худалдаа, үйлчилгээ, хүргэлт
- Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагууд
- Тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга