УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар болж байна. УИХ-ын гишүүдэд УОК-оос мэдээлэл өгч, асуултад хариулж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Коронавируст халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Дахиж шинээр голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжилнэ. Шинээр голомтолсон хэлбэрүүд бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттайгаар авна гэж үзэж байгаа. Шинээр бүртгэгдэж байгаа голомтын тоо, халдварлалтын дайралтын хүч, тохиолдлын байдлаар авч байгаа шинжилгээний тоо зэргийг харгалзаж үзэж байж шийдвэр гаргана” гэлээ.