Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж буй тус эмнэлгийн өргөтгөлийн барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирэв.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Барилгын 3 давхарт байсан 2 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.