Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОК-ын Шуурхай штабын гишүүн Э.Эрдэнэбаатар нийтийн тээврийн зохицуулалтын талаар ийн ярив.
"УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг автобусанд 12 иргэнийг суулгах зохицуулалтыг хийж байна. Түгээлтийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан. Түгээлтийн жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих зөвлөмжүүдийг хүргэж байгаа. НОК-ын зүгээс тодорхой цаг хугацаанд тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зарим шийдвэр иргэдэд ойлгогдохгүй байх тохиолдол гарч байгааг бид ойлгож байна" гэлээ.