Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,
"Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Манай Улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол нийт 608 боллоо" гэж ярилаа.