Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Туул голын эрэг дээр газрын хөрсөнд наалдаж хөлдсөн эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2020.11.21/ 13:04 цагт Онцгой байдлын албаны шуурхай утсанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 13:25 цагт очиж нэр, нас нь тодорхойгүй удаж муудсан эрэгтэй хүний цогцсыг авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөв. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.