Өнөөдрөөс эхлэн иргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авч эхэлж байна. 2020 онд эрүүл мэндийн даатгалын газар нь 1,001 эмийн сантай гэрээтэй байсан бол одоогийн байдлаар 1,600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх гэрээ байгуулжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болж буй. Ингэснээр иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх юм.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ЖАГСААЛТ: