Орон нутгийн 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалт оройн 20.00 цагт дуусна.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.
Энэ удаагийн Нийслэл дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг танилцуулж байна.