Монгол Улсын хэмжээнд жилд 2,2 сая тонн хоёрдогч түүхий эд гардгаас 3-5 хувийг дахин боловсруулж байна. Өнгөрсөн оны байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 57 үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд 2,000 гаруй ажилтан ажиллаж байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан дахин боловсруулах боломжтой барилгын хог хаягдлыг танилцуулж байна.
- Цаас, обой, төрөл бүрийн боодлын цаас, хаягдал цаас
- Бүх төрлийн бетон, төмөр бетон эдлэл
- Тоосго, чулуу, өнгөлгөөний хавтан, керамикийн хаягдал
- Автозамын Асфальт бетон, битумын холимог, замын хайрга, шороо
- Хуванцар, төрөл бүрийн гялгар уут, баглаа боодол, бүх төрлийн шингэн материалын сав, сантехникийн шугам хоолой, цахилгааны тоноглол, кабель, хаалга, цонхны хүрээ
- Мод, модон эдлэлийн хаягдал
- Төрөл бүрийн материал, давуун материалын хаягдал
- Дуу, дулаан тусгаарлах материалууд, хөөсөнцрийн хаягдал
- Барилгын суурь ба талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гарсан хөрс шороо
- Өвс, мод, чулуу
- Хаягдал арматур, бүх төрлийн төмөр эдлэл
- Бүх төрлийн цахилгаан, холбооны кабелийн утас
- Резин, уур, ус чигээс хамгаалах бүх төрлийн хучмал материалууд
- Бүх төрлийн сав, баглаа боодол