Аравдугаар сард нийт 11 удаагийн нислэг хийгдэхээр төлөвлөгдсөн байгаагаас урьдчилсан байдлаар дараах нислэгүүдийг хийхээр болжээ.
10-р сарын нислэгийн урьдчилсан хуваарь:
- 10-р сарын 4-5-нд Нурсултан хот руу
- 10-р сарын 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу /16-ны нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авна/
- 10-р сарын 10-ны өдөр Токио хот руу
- 10-р сарын 23-нд Франкфурт хот руу нэг нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.
Мөн цаашид АНУ-ын нутаг буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг харгалзан дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ нислэгтэй холбоотой зөвшөөрөл мөн өмнөх нислэг хараахан үйлдэгдээгүй байгаа учраас дараа нь нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоог харж байгаад өдрийг тусгайлан зарлана хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллэв.