"Эмээлт" авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь 47-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос гурван ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрчээ.
Мөн Архангай-Улаанбаатар чиглэлийн 8588 АРА улсын дугаартай KIA Granbird маркын зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүллээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.