Энэ жилийн ЕБС-ийн төгсөгчдөд зориулан их, дээд сургуулиудад элсэх эрх олгох хугацааны мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.01-08.21-н хүртэл ажлын цагаар бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г элсэлтийн системээс татан авна
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
- Цээж зураг хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх /
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-08.30-н хүртэл бүртгэлийн нэгдсэн албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Суралцах гэрээг цахимаар бөглөн элсэлтийн вэб хуудаснаас хэвлэнэ.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
- Цээж зураг 3х4 хэмжээтэй хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх /
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.10-2020.08.17-н хүртэл бүрэлдэхүүн сургууль дээр бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд буюу түүнтэй адилтгах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт эх хувь
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- Суралцах эрхийн бичиг
- ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
- Цээж зураг 3х4 хэмжээтэй хоёр хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх/
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-н хүртэл АШУҮИС-ийн төв байранд бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол тухайн баримт бичгийг наторатаар батлуулсан хуулбарын хамт/
- ЕБС-ийн хувийн хэрэг эх хувь
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- Сүүлийн зургаан сард авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
- Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн баримт
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.24-08.28-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Суралцах эрхийн бичиг
- Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас
- Сургалтын төлбөрийг тушаасан баримт
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020. 08.10-08.21 хүртэл ажлын цагаар бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
- Бүрэн дунд буюу түүнтэй адилхан боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- Цээж зураг 3х4 хэмжээтэй нэг хувь, файл хэлбэрээр /сүүлийн гурван сард авхуулсан байх/
- СЭЗИС-ийн цахим тасалбараас “Суралцах гэрээ” татаж хэвлэж авчрах
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.21-ны дотор сургалтын албанд бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Гарын үсэг зурж баталгаажуулсан суралцагч, суралцуулагч гэрээ
- Иргэний цахим үнэмлэх, эсвэл лавлагаа
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Өөрийн тухай 500 үгтэй эсээ бичиж ирэх
- 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн баримт /2020 оны 09 дүгээр сараас хойш хамрагдсан байх/
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
Элсэх эрх олгох хугацаа: 2020.08.17-2020.08.21-н хүртэл сургуулийн сургалтын албанд бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт эх хувь, хуулбарын хамт
- Элсэлтийн ерөхий шалгалтын батламж хуудас эх хувь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- 2020.08.26-08.27-ны хооронд “суралцах гэрээ” байгуулна.