Нойтон сальфетканы уутанд мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хийн, хилээр нэвтрүүлэх гэж байсныг гааль, тагнуулынхан хамтран илрүүлжээ.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор энэ оны долоодугаар сарын 10-ны өдөр нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь иргэн Б-д нойтон сальфетканы уутанд хийж нуусан 6 грамм мансуууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна.