“Walt Disney imagineer¬ing”-ийн дэд ерөнхийлөгч асан Уолт Конти, Рожер Холцберг нар далайн гахайнаас ялгарахгүй робот бүтээснээ олон нийтэд танилцуулсан байна. Далайн амьтдыг аквариумд байлгаж, эрхийг нь зөрчиж байна гэсэн асуудлыг бага боловч шийдэхэд робот-далайн гахай тусална гэж тэд мэдээллээ. 270 кг жинтэй эл робот батарейгаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 10 цаг “амьдрах” хүчин чадалтай аж. Зохион бүтээгчдийнх нь мэдээлснээр, давстай усанд 10 жил орчим тэсвэртэй байх робот нь далайн гахайн хөдөлгөөнийг яг дуурайдаг. Учир нь эл амьтны араг яс, булчингийн бодит бүтэцтэй яг адил зохион бүтээсэн гэнэ. Уг бүтээлийг робот гэхээсээ хиймэл оюун ухаан гэж нэрлэхийг онцолжээ.