Өчигдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах байрны дөрвөн давхраас хүн унаж нас барсан хэрэг гарчээ.
Тус айлын хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хатанболдын хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тагтаар орж хаалгыг онгойлгосон байна.