УОК-ын 24 дэх хуралдааны шийдвэрээр 7 дугаар сарын эхний хагаст 5 удаа нислэг үйлдэх ажээ.
Нислэгийн хуваарь:
- 7 сарын 2-ны өдөр Сөүл
- 7 сарын 4-ний өдөр Япон
- 7 сарын 7-ны өдөр Сөүл
- 7 сарын 9-ний өдөр Станбул хот руу нислэг үйлдэж, Европод байгаа иргэдээ авчирна.
- 7 сарын 15-ны өдөр Сөүл чиглэлд нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авах юм байна.
Өмнөд хөршид байгаа хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг хүлээн авсан бөгөөд тэдгээр 160 гаруй иргэнийг Замын-Үүдийн боомтоор хүлээн авах юм байна.