Лхагва /2020.06.24/ гарагт шилжих шөнө Израилийн нисэх хүчин Сирийн төв болон өмнөд хэсэгт орших Салами, Сабурад гэдэг газар руу агаарын цохилт өгчээ. Армийн хамгаалах систем олон тооны пуужинг замд нь устгасан ч хэд хэдэн цэргийн хуаран дайралтад өртлөө гэж Сирийн арми мэдээлэв. Агаарын довтолгооны дараа маш хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар пуужин зэвсгийн агуулахыг оносон бололтой. Уг агаарын дайралтаас өмнө буюу өчигдөр /2020.06.23/ Сирийн армийн хоёр ч хуаран руу дайралт болсон бөгөөд хоёр цэрэг нас барж, хэд хэдэн цэрэг шархадсан байна. Одоогоор Тель-Авивын зүгээс дайралтын тухай мэдээлэл өгөөгүй байгаа аж.