"Ковид-19" цар тахлын улмаас Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаа талаар үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Тодруулбал, 2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанаас үзэхэд өмнөх оныхоос 61.6 хувиар нэмэгдсэн. Мөн уг зөрчилд 1,813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үеэс 72,8 хувиар өссөн. Судалгааны үр дүнгээр Монгол Улсад гурван эмэгтэй тутмын 31,2 хувь нь амьдралынхаа туршид бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Харин гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдсан 10 эрэгтэй тутмын зургаа нь 25-39 насных байгаа бол 10 эмэгтэй тутмын зургаа нь 18-34 насныхан байна гэж үзжээ.
Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилдэг газрууд хомс байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилдэг төрийн бус байгууллагуудын нэгдсэн мэдээллийг танилцуулж байна.