Өчигдөр буюу Даваа гарагт /2020.06.22/ Буэнос-Айрес дэх Хятадын ЭСЯ-ын байрны гол хаалгыг үл таних этгээд машинаараа дайрчээ. Гэмт этгээдийг тэр дор нь баривчилсан байна. Гэмт этгээд сапёруудыг дуудахыг шаардаж байсан ч үзлэгээр биеэс нь болон машинаас нь ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. Тэрбээр өмнө нь коронавирусийн талаар мэдээлэл авах гэсэн нэрийдлээр ЭСЯ руу хэд хэдэн удаа орох гэж оролджээ. Урьдчилсан мөрдөн шалгалтаар гэмт этгээд сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй аж. Одоогоор элчин сайдын яамны ойр орчмыг Аргентины холбооны цагдаа нар хамгаалалтдаа аваад байна.