АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятад улстай хийсэн худалдааны хэлэлцээрийг цуцлахаар шийдвэр гаргажээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн худалдааны зөвлөх Питер Наварро мэдээлсэн байна. Уг шийдвэрийг коронавирусийн тахал Хятадын лабораториос үүсэлтэй гэсэн улам бүр итгэлтэй болж байгаа тагнуулын судалгааг үндэслэн гаргажээ. “Худалдааны хэлэлцээрийг хэзээ цуцлах вэ гэсэн “Fox News” телевизийн асуултад Наварро “Хэлэлцээр цуцлагдсан. Тэд нэгдүгээр сарын 15-нд худалдааны гэрээнд гарын үсэг зурах гэж ирсэн. Тэгэхэд тэд вирус тархаад хоёр сар болж байгааг мэдэж байсан” гэж хариулсан байна. АНУ болон БНХАУ энэ оны нэгдүгээр сарын 15-нд худалдааны хэлэлцээрийн эхний хэсэгт гарын үсэг зурсан юм. Үүний дагуу Вашингтон 250 орчим тэрбум долларын өртөг бүхий Хятадын барааны 25% -ийн татварыг, 120 тэрбум долларын бараа бүтээгдэхүүний 7.5% -ийг татварыг хэвээр үлдээсэн. Гэрээнд Хятадын тал АНУ-ын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг 75 тэрбум долларт, эрчим хүчийг 50 тэрбум долларт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг 40 тэрбум долларт худалдаж авахаас гадна дараагийн хоёр жилд 35-40 тэрбум долларыг үйлчилгээнд зарцуулах шаардлагатай гэж заажээ. АНУ ингэж Хятадтай хийсэн худалдааны тэнцвэргүй байдлыг "шударга" үзүүлэлттэй болгохыг найджээ. Албан ёсоор Бээжин, Вашингтон хоёр худалдааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа гэдгээ нотолж байгаа боловч Хятадын тал АНУ-ыг протекционист бодлого баримталж, гэрээ хэлцлийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж буруутгаж байгаа бол АНУ Бээжингийн коронавирусын эсрэг авсан арга хэмжээ бодлогыг хир зөв байсан гэсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.