Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн осолд 172 хүүхэд өртөж, 143 нь гэмтэн, 29 нь хорвоог орхижээ. Энэ хугацаанд найман сартайгаас найм хүртэлх насны 12 хүүхэд авто зам дээр бус, гэрийнхээ хашаанд өөрийн эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас
Коронавирус, сонгууль гээд эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал суларч, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа алдсанаас болж дөрөвхөн сарын хугацаанд ийм ослоор 12 хүүхэд амиа алдчихлаа. Хамгийн аюулгүй байх ёстой газар болох өөрийн гэр, байшингийн хашаа, байрны гаднах тоглоомын талбайд байх үедээ хүүхдүүд харамсалтайгаар амиа алдах боллоо. Ялангуяа, жолооч нар хөдөлгөөн эхлэх, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх нь юу юунаас чухал болсныг дээрх баримт бэлхнээ харуулж байна. “Бяцхан зорчигч” зорилтод арга хэмжээг ТЦА-наас ирэх сарыг дуустал зохион байгуулах болжээ.