Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр барилга нурж хүн дарууллаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж байна.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгыг нураах явцад гурван хүн дарагдсан бөгөөд хуучин барилгыг нураах явцад гол хана нурсны улмаас уг осол болжээ. Дарагдсан иргэдийн хоёрыг нь аварсан, нэг хүнийг аврах ажил хийгдэж байна. Одоогоор нурангаас гаргаж авсан хоёр иргэнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэв.