Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ "Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхдаа бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан.
Фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан. Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааныг нарийвчлан шалгаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байгаа" гэж хэлэв.