Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 2 нэрийн эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан Вип дентал ХХК-ийн шүдний эмнэлэг, хаяг шошгын зөрчилтэй, чанарын баталгаажуулалтгүй 3 нэрийн эмийг ханган нийлүүлсэн Нуган ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага, ханган нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтын журам зөрчсөн Цомбо ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль оногдуулан 5 нэрийн 5 цувралын 1010 ширхэг 1728500 /нэг сая долоон зуун хорин найман мянга таван зуун төгрөгийн эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.