2020 оны УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвсэл, бие даан нэр дэвшигчид болох 606 хүний материалыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэн, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Эдгээр горилогчдоос аль тойрогт хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөх талаар уншигч та бүхэндээ танилцуулж байна.
Улаанбаатар хотын тойргууд хамгийн их тодорч байна. Тухайлбал,
- Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн 24-р тойрог хамгийн их буюу 38 нэр дэвшигч байгаагийн найм нь бие даагч,
- Баянзүрх дүүргийн 23-р тойрогт 36 нэр дэвшигч байгаагаас бие даагч нь 12,
- Баянгол дүүргийн 26-р тойрогт 36 хүн нэр дэвшсэнээс 11 бие даагч,
- Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт 33 хүн дэвшсэнээс найм нь бие даагч
- Хан-Уул дүүргийн 29-р тойрогт 30 нэр дэвшигч байгаагаас долоо нь бие даагч байна.
- Нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хоёр тойрог болгон хуваасан бөгөөд Баянзүрхийн нөгөө тойрог буюу 22-р тойрог ч мөн хангалттай олон буюу 28 нэр дэвшигч байгаагийн найм нь бие даагч байна.
Орон нутгийн тойргуудаас хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь
- Орхон аймгийн 20-р тойрог (27 нэр дэвшигч),
- Дархан-Уул аймгийн 19-р тойрог (25 нэр дэвшигч),
- Сэлэнгэ аймгийн 13-р тойрог болон Увс аймгийн 15-р тойрог (тус бүр 23 нэр дэвшигч),
- Хөвсгөл аймгийн 17-р тойрог (21 нэр дэвшигч) болж байна.
Хамгийн цөөн буюу 10 нэр дэвшигч Сүхбаатар аймгийн 12-р тойрог бөгөөд тэнд бие даан нэр дэвшигч бүртгүүлээгүй байна. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь бие даан нэр дэвшигчид олноор өрсөлдөж байгаагийн дотор орон нутгийн тойргуудад 2-4 бие даагч өрсөлдөж байна. Бие даагч өрсөлдөөгүй гуравхан тойрог байгаагийн нэг нь өмнө өгүүлсэн Сүхбаатар аймгаас гадна Говь-Алтай, Хэнтий аймгийн тойргууд байна.
- Хамгийн цөөн буюу 10 нэр дэвшигч Сүхбаатар аймгийн 12-р тойрог
- Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн 24-р тойрог хамгийн их буюу 38 нэр дэвшигч байгаагийн найм нь бие даагч,