Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-нд албан ёсоор эхэлж байна.
Сонгуулийн хуулийн 38.12-т “Төрийн аудитын дээд байгууллага нь тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу Үндэсний аудитын газар өөрийн цахим хуудастаа өнөөдрөөс эхлэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг байршуулж эхлээд байна.