Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Коронавирусийн халдварын цар тахлын үед иргэд, аж ахуй нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр УИХ-аас эдийн засгийн багц хөтөлбөрийг баталсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох журмыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. Тэгвэл дээрх хууль, журмыг хэрэгжүүлэх Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
Мөн Татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэд, аж ахуй нэгж, байгууллага нийгмийн даатгал болон татварын тайланг хуулийн хугацаанд цахимаар тайлагнаж, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахыг мөн анхааруулжээ.
Мэдэгдэлд,
АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД:
Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд даатгуулагчийн НДШ-ийг төлснөөр тооцож баталгаажуулна.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон. Үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.
Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэг нь 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
ИРГЭД:
Сайн дурын даатгуулагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Засгийн газраас төлнө.
Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд ажиллаж буй Монгол Улсын иргэн 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлогод ногдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутгах төлөхгүй.
Иргэд, аж ахуй нэгжийн анхааралд: