Засгийн газраас Улаанбаатар хотод "Тэнгэрийн зам" төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийв.
Тэрбээр “Тэнгэрийн зам” төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо.
Энэхүү байгууламж баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна. Уг төсөл нь 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцсон. Уг тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцож байгаа. Мөн уг зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ.