"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ албаныхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдоно гэв. Үүнтэй холбоотойгоор 1072 хувьцаагаа хэрхэн шалгах талаарх мэдээллийг хүргэе.
- Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас болон “Эрдэнэс-Тавантолгой” апликейшн, 1072 пэйж хуудас, 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатайг албаныхан онцолсон юм.
- Хувьцаа эзэмшигч иргэн та ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистрийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой. Та гар утасныхаа “Playstore”, “Аррstore”-оос “Эрдэнэс-Тавантолгой” гэж хайгаад нэгдсэн бүртгэлийн апликейшнийг татаж суулгах юм байна.
- Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн эүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
- Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистрийн дугаар, утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон ногдол ашгийн хэмжээг харах боломжтой.
- Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистрийн дугаараа оруулж шалгаарай. Мөн данс нээлгэсэн брокерын компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно.
- Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.