Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоож байна. Үүнд:
-Бүх их, дээд сургууль ба Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг мөн зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргав.
-Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд гуравдугаар сарын 2-ныг хүртэл хичээлээ түр зогсоно. Үүнд жолооны курс, хэлний сургалтын төвүүд хамаарна.
-Өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно. Хичээл, сургалтын явц түр завсарлах энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн агуулгад тохируулан цахим болон теле хичээлийг бэлтгэн хүргэнэ.
-Урлаг, соёл, спорт зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглоно. Тухайлбал, цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.
-РC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд үйлчилгээ үзүүлэхгүй.
-Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй юм.