Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлээд байна.
Эхний ээлжийн 20,000-ыг тараасан бол энэ бямба гарагт дараагийн ээлжийн 60,000 ширхгийг хүлээн авахад бэлэн болоод байгаа юм.
Иймд угаарын хийн мэдрэгчийг зааврыг дагуу ажиллуулж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.