Бельги улс 2030, 2035 он гэхэд дизель болон бензин хөдөлгүүрт автомашиныг хотын хөдөлгөөнд орохыг бүрэн хориглох болсон тухай VRТ телевизийн суваг Брюссель хотын захиргааг дурдан мэдээлэв.” "Брюссель хотын бүс нутагт дизель хөдөлгүүртэй автомашиныг 2030 оноос, бензинээр явдаг машиныг 2035 оноос эхлэн хориглох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийг хотын агаарыг цэвэрлэх ажлын хүрээнд гаргасан байна. Байгаль орчинд үзүүлэх үр ашиг нь 2030 он гэхэд хотод нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 40%-ар буурах юм "гэж Брюссель хотын захиргааны зүгээс тайлбарлав. Бельгийн нийслэл Брюссель болон тус улсын хоёр дахь том хот болох Антверпенд 2018 оны 10-р сараас дизель хөдөлгүүртэй хуучин машиныг (20 жилээс дээш настай) хөдөлгөөн орохыг хориглосон аж. Мөн өнгөрсөн зуунаас эхлэн Брюссель хотын төвд автомашины хөдөлгөөнийг хориглосон байсан ба үүний үр дүнд Европын хамгийн том явган зорчигчдын бүс энд бий болжээ. Замын хөдөлгөөн Брюсселийн хамгийн тулгамдсан асуудлын нэг юм. Замын хөдөлгөөний хяналтын үйлчилгээний “Inrix” компаниас жил бүр гаргадаг жагсаалтаар Бельги улс замын түгжрэлээр Европын холбоо, Хойд Америкийн орнуудын дунд эхний байрт ордог аж. Бельгийн замын түгжрэлд жолооч нар жилд дунджаар 83 цаг зарцуулдаг гэнэ.