2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Катар улсад арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18 хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байв. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос (FIFA) дээрх товыг баталж, сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн богино буюу 28 өдөрт 32 баг оролцсон ДАШТ-ийг өвлийн улиралд зохион байгуулах боллоо. Энэ нь бусад орны дотоодын лигийн хуваарьт болон олон улсын клубүүдийн томоохон тэмцээнд ч өөрчлөлт оруулах шаардлагатай нөхцөл байдалд оруулаад байна. Үүнээс гадна тамирчдын сэтгэл зүй болоод тэсвэр хатуужлийг шалгасан тэмцээн болох нь. “Катар 2022” ДАШТ-ийг өвөл зохион байгуулах болсон нь тус улс цөлийн уур амьсгалтай, зундаа 40-42 градус халуун байдаг тул тамирчдад, мөн үзэгчдэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлсэн аж. Өвөлдөө 17-22 градусын дулаан байдаг учир тэмцээн зохион байгуулахад хамгийн таатай хэмээн үзжээ.