АНУ-ын “Mattel” компани хиймэл хэлтэй тэргэнцэртэй Барби хүүхэлдэй гаргажээ. Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар эл тоглоомыг биеийн хөгжлийн бэрхшээл ба гоо сайхан хоорондоо бүрэн нийцэх ойлголт гэдгийг хүүхдүүдийн ухаанд суулгах зорилгоор үйлдвэрлэсэн гэнэ. " Mattel компани эл хүүхэлдэйг загварын шинэ хандлагад оруулж, гоо сайхныг илүү өргөн хүрээнд харуулснаар биеийн хөгжлийн бэрхшээлийн талаарх яриаг ухамсрын илүү өндөр төвшинд хүргэх боломжтой" юм гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ. Шинэ хүүхэлдэйг өрөөсөн хөлгүй төрсөн 13 настай Жорж Ривз охины оролцоотойгоор бүтээжээ. Харин тэргэнцрийн зургийг Калифорни мужийн хүүхдийн эмнэлгийн тусламжтайгаар гаргасан байна. Анхны Барби хүүхэлдэй 1959 онд худалдаанд гарч байжээ. Анхны Барби хүүхэлдэйг 1959 онд АНУ-ын Висконсин мужид эхнэр нөхөр Хэндлерууд бүтээжээ.