Шведийн цагдаагийн газар Иракийн Батлан хамгаалахын сайд Нажах аш-Шамригийн эсрэг мөрлөн шалгах ажил явуулж эхэлсэн тухай SVT телевизийн суваг мэдээлэв. Иракийн үндсэн хуульд зааснаар өндөр албан тушаал хашдаг хүмүүст давхар иргэншил олгохыг хориглодог ч Нажах аш-Шамри нь Швед улсын иргэн болох нь өнгөрсөн баасан гарагт ил болсон юм. Тэрээр Стокгольм хотын алслагдсан дүүрэгт бүртгэлтэй аж. Нажаха аш-Шамари 2009 онд Шведэд оршин суух зөвшөөрөл хүссэн бөгөөд 2015 онд Шведийн паспорт авсан байна. Шведэд байнга амьдардаггүй тэрбээр түүний эхнэр болон хоёр хүүхдэд мөн өөрөө Шведийн вант улсаас сар бүр 9.4 мянган кроны ($ 1 мянган доллар) тэтгэмж авдаг аж. "Манай зүгээс Нажаха аш-Шамарийг залилангын хэрэгт сэжиглэн энэ оны 11-р сарын 8-аас эхлэн урьдчилсан мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа. Нажах аш-Шамригаас гадна эл хэрэгт өөр хоёр хүн сэжиглэгдэж байгаа” гэж Шведийн цагдаагийн газрын луйвар, залилантай тэмцэх албаны төлөөлөгч Ян Гранквист сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүнээс гадна Шведийн Ерөнхий прокурорын газарт Иракийн өөр нэг сайд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдсэн мэдэгдэл иржээ. Одоогоор уг сайдын нэр усыг дуудаагүй байна.