Өчигдөр /2019.11.25/Эсэргүүцэгчид Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын Төлөөлөгчийн бааз руу дайрч орон нутаг дэвсгэр дээрх барилга байгууламжуудыг нь галдан шатаажээ. Энэ тухай France-Press агентлаг мэдээлэв. Өмнө нь тус улсын зүүн хойд хэсэг Бени дахь баазын орчимд жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлсэн талаар тус агентлаг дурджээ. Жагсагчид хотын захиргааны байрыг ч мөн шатаасан байна. Эсэргүүцлийн жагсаал Бени хотод “Ардчилсан хүчний холбоо” террорист бүлэглэлийнхэн халдлага үйлдэж 8 энгийн иргэдийг хөнөөснөөс болж эхэлжээ. Конгын зэвсэгт хүчин өнгөрсөн 10-р сараас хойш тус улсын зүүн бүсэд террорист бүлэглэлүүдийг устгах томоохон байлдааны ажиллагаа явуулж байгаа аж.