Кабулд дэлбэрэлтийн улмаас НҮБ-ын нэг ажилтан нас барж хоёр хүн шархадсан тухай тус байгууллагын сайт мэдээлэв. Кабулд НҮБ-ын тэмдэг бүхий машинд халдаж дэлбэлсний улмаас манай нэг ажилтан нас барж, хоёр нь хүнд шархадсан мэдээллийг тус байгууллагын Афганистан дахь төлөөлөгчийн газар эмгэнэлтэйгээр баталж байна” гэж мэдэгдэлд бичжээ. Төлөөлөгчийг газар нас барсан болон хохирогчдын хэн болох талаарх нэмэлт мэдээлэл ойрын хугацаанд өгөхгүй гэж мэдэгдэлд дурдсан байна. “Афганистаны эрх баригчдыг халдлагыг яаралтай мөрдөн шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг НҮБ уриалж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.