Өчигдөр /2019.11.24/ Хонконгт дүүргүүдийн удирдах зөвлөлийн сонгууль болж өнгөрөв. Сонгуулийн дүнгээр нийт 18 дүүргийн 15 дүүргийнх нь удирдах зөвлөлд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулсан байна. Энэ удаагийн ссонгуульд Хонконгийн иргэд түүхэнд байгаагүй өндөр идэвхтэй оролцсон бөгөөд ирц 71 гаруй хувь байжээ. Энэ нь тус арлын нийт оршин суугчдын бараг тал хувь нь аж. Энэ сонгуулийн үр дүнд Хонконгийн улс төрийн амьдрал шууд өөрчлөгдөх боломж бага ч урт хугацаандаа нөлөөлөх өндөр магадлалтай. Удирдах зөвлөл нь дүүргийн төсвийг батлах, авто зогсоол, цэцэрлэг ногоон байгууламж зэрэг аж ахуйн асуудлуудыг шийдэх хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Гэхдээ энэ сонгуулийн үр дүн Бээжингийн эрх баригчдад том дохио болж байгаа хийгээд тус тусгай бус нутгийн талаарх бодлогод өөрчлөлт оруулж магадгүй юм.