“Энэтхэгийн хойд хэсэг, Гималайн хөндийн инди-монголойчуудын соёл, уламжлал ба монголчууд, эртний хэлхээ холбоо, ижил төстэй бай дал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
Ирэх онд тохиох Бүгд Найрамдах Энэтхэг болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан эл хурлыг зохион байгуулав. Хурлын эхэнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх санскрит болон монгол хэлний ижил төстэй үгсийн талаар танилцууллаа.
Үүний дараа доктор, профессор О.Нямдаваа Энэтхэгийн монголойдын уламжлал, соёл, Монголтой ижил төстэй байдал, доктор В.К.Сакай инди-монголойчуудын түүх, генийн судалгаа, доктор М.Батаа Монгол, Энэтхэгийн буддын шашны харил цаа, профессор Б.Бурмаажав, Ц.Байгалмаа нар монгол угсаатны хөх толбын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэв.
Энэтхэгт Монгол гаралтай 30 сая хүн аж төрдөг аж. Тэднийг инди-монголойд гэж нэрлэдэг хэмээн хурлын үеэр онцоллоо.