Конго Улсад улаан бурхан өвчин тархсаны улмаас энэ онд нийт 5000 орчим хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Тус байгууллагын мэдээлснээр улаан бурхны хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн хурдан тархалт Конгод бүртгэгджээ. Сүүлийн 15 сарын хугацаанд тус улсад улаан бурхны улмаас нас барсан хүний тоо “Эбола” вирусийн халдварын улмаас нас барсан хүний тооноос хоёр дахин их хэмжээнд хүрсэн байна. Хэдий өнгөрсөн 9-р сард 800 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах зорилгоор яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн ч дэд бүтцийн хөгжил муу мөн эрүүл мэндийн төвүүд халдлагад өртсөн шалтгаанаар өвчний тархалтыг зогсооход хүндрэл учирчээ. Улаан бурхны халдвар авсан хүүхдүүдийн дийлэнхийг 1 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж.