24 жил тасралтгүй байгуулагдаж ирсэн Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоуг зогсоож байгаагаа тус брэндийг эзэмшигч L Brands компани өчигдөр мэдэгдэв. Дэлхийн топ моделиудыг оролцуулдаг тус шоуны үзэгчдийн тоо сүүлийн хэдэн жил зогсолтгүй буурсан нь ийнхүү шийдвэрийг гаргахад хүргэжээ. Өнгөрсөн оны шоуг 3.3 сая хүн үзсэн нь 2013 оныхоос (9,7 сая хүн) гурав дахин бага үзүүлэлт байв. Өнгөрсөн тавдугаар сард L Brands компани “шоуг телевизээр цацах нь үзэгчдэд хүрэх зөв арга зам биш болж байгаа” тухай ярьж арга хэмжээгээ шинэчлэх тухай мэдэгдэж байсан билээ