Youtube сувагт байршуулсан ОХУ-ыг цэргийн атташе Сербийн төрийн байгууллагын нэгэн өндөр албан тушаалтанд мөнгө өгч байгаа бичлэг шуугиан тараад байна. Бичлэгийн дор Белград дахь ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе Сербийн төрийн албан тушаалтныг тагнуулын ажилд элсүүлэх оролдлого хийж буй нь гэсэн тайлбар тавьжээ. Уг бичлэгтэй холбогдуулан Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тус улсын тусгай албад зохих шалгалтыг явуулахыг даалгажээ. Шалгалтын дүнд мөнгө өгч байгаа хүн Белград дахь ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе Георгий Клебан гэгч байсныг тусгай албаныхан тогтоосон тухай Tanjung агенлаг мэдээлсэн байна. Георгийн Клебан нь энэ оны долдугаар сард үүрэгт ажлаасаа халагадсан гэж өөр нэг эх сурвалж мэдээлэв. Хоёр дахь хүний нүүр бичлэг дээр баллагдсан байсан ч түүнийг тус улсын батлан хамгаалахад өндөр албан тушаал хашиж байсан бэлтгэл хурандаа З.К гэдгийг мөн тогтоожээ. Энэ талаар ОХУ-ын ГХ-ны албан ёсны төлөөлөгч “удахгүй хоёр улсын дээд хэмжээний уулзалт болох” гэж байгааг сануулаад “Оросын тал аливаа улстай дээд хэмжээний уулзалт хийхийн өмнө иймэрхүү хуурамч шуугиан гардагт дасаж байна” гэжээ.