Хонконг дахь Их Британийн Консулын ажилтан байсан Саймон Чэныг Хятадын цагдаагийн газар эрүүдэн шүүсэн гэх мэдэгдэлтэй холбогдуулан Британийн ГХЯ Лондон дахь БНХАУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлжээ. Энэ тухай Нэгдсэн Вант улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдэв. "Би Хятадын хуулийн байгууллага Саймонтай харгис хэрцгий хэрцгий харьцсан нь Хятад улсын олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн явдал бөгөөд бидний уур хилэнг хүргэж байгааг илэрхийлэхээр БНХАУ-ын элчин сайдыг дуудсан юм. Хятадын эрх баригчид болсон явдлыг мөрдөн шалгаж эл хэрэгт холбогдолтой хүмүүст хариуцлага тооцохыг манай тал хүлээж байна гэдгийг тодорхой ойлгууллаа" гэж Рааб хэлжээ. Лхагва гарагт /2019.11.20/ Саймон Чэн ВВС мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа түүнийг энэ оны 8-р сард эх газрын Хятад руу аялах үеэр тус улсын нууц цагдаагийн байгууллагын ажилтан нар саатуулсан талаар мэдэгджээ. Түүнээс Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалд оролцогчид болон тэдний зохион байгуулалтад Их Британийн консулын оролцооны талаар мэдээлэл өгөхийг шаардан хоёр долоо хоногийн турш эрүүдэн шүүсэн аж. Өмнө нь Хятадын Шинжин хотын цагдаагийн байгууллага өөрийн албан ёсны сайтаараа Их Британийн консулын ажилтан асан Хятадын хуулийг зөрчиж байгаад баригдсан бөгөөд үүнийгээ хэрэгтэн өөрөө хүлээсэн тухай мэдээлэлж байжээ.