Шри-Ланк улсын Ерөнхий сайд Ранил Викрамасинг Лхагва гарагт /2019.11.20/албан тушаалаасаа огцорсон тухай Синьхауй агентлаг тус улсын засаг захиргааны эх сурвалжийг дурдан мэдээлэв. Ерөнхий сайд эл шийдвэрийг шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны хэдэн өдрийн дараа гаргасан байна. Орон нутгийн хэвлэл Ада Деранагийн мэдээлснээр Викрамасинг ерөнхий сайдын суудлаасаа огцорсноороо шинэ ерөнхийлөгчид өөрийн засгийн газрыг бүрдүүлэх боломжийг олгож байгаа аж. Ерөнхий сайдын хамт Шри-Ланкийн бүх есөн мужийн амбан захирагч нар мөн албан тушаалаа огцорчээ. Тэдгээр албан тушаалтнууд Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдох тушаалыг авсан гэж “News First” сайт мэдээлсэн байна. Шри-Ланкийн Ерөнхийлөгчийн сонгууль тус улсын улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд болж өнгөрсөн юм. Шинэ Ерөнхийлөгч Гобатай Ражапакс даваа гарагт /2019.11.18/ ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн аж.